World of Cilek

Бидний тухай
1995 онд Турк улсад бүх чиглэлд өөрчлөлтийг авчирах, мэргэшихийн тулд Cilek компанийг үүсгэн байгуулжээ.

Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Cilek нь аж үйлдвэрийн салбарт өргөн цар хүрээтэй, тодорхой үйл ажиллагаануудыг эрхэлдэг. Тухайлбал, дэвшилтэт технологи, чанартай үйлдвэрлэл, чамин давтагдашгүй загвар хийц, бүтээгдэхүүний тав тух, аюулгүй байдлын гэрчилгээнүүд, франчайзын дэлгүүрүүд, архитекторын зөвлөгөө өгөх үйлчилгээнүүд дээр гол анхаарлаа төвлөрүүлдэг.

Дэлхийн бүх хүүхдүүдэд өвөрмөц загварууд, өрөөний гайхамшигт орчинг танилцуулах зорилготойгоор Cilek байгууллагдсан жилээ олон улсын тавцанд гарсан бөгөөд дэлхийн тавилгын салбарын гол брэндүүдийн нэг болж чадсан.

Салбартаа тэргүүлэгч Cilek нь өөрийн “Cilek Room” дэлгүүрүүдээр дамжуулан бүх насны хүүхдүүдэд зориулсан тавилга болон хүүхдийн өрөөний дагалдах хэрэгслүүдийг санал болгодог.

Cilek франчайзинг ашиглан дэлхий даяар тархаж 3 сая гаруй хүүхдийн өрөөнд хүрч дэлхийн брэнд болж чадсан. Өнөөдрийн байдлаар Cilek нь 5 тивийн 67 улсад 445 салбар дэлгүүрүүд (60,000 кв.м. талбай)-д 2,000 ажилтнуудтай үйл ажиллагаагаа явуулж байна.